Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Эрүүгийн хууль болох холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэх юм. Эрүүгийн хуулийн талаар УИХ дахь хуульч гишүүд хоорондоо байр суурийн зөрүүтэй байгаа. Тухайлбал, Ж.Батзандан, Л.Цог, Ц.Нямдорж, О.Баасанхүү нарын гишүүд Эрүүгийн хуулийг одоо байгаа хэлбэрээр батлахыг эрс эсэргүүцэж, байнгын хорооноос гарахаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Улмаар маргааш болох нэгдсэн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлах аж.

Өнөөдөр Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооноос гадна бусад долоон байнгын хороо хуралдаж, УИХ-аар хэлэлцэх цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top