Ч.Сайханбилэг улстөрийн зориг гаргах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тус намын УИХ дахь бүлгийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрснөөр МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах болж байна.

Нөгөө талаас тэднийг явуулах тийм ч их хүсэлгүй байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт энэ томоохон цохилт болов. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатар нарт Ардчилсан намаас МАН-ыг засгийн газраас гаргаж, орны зургаан сайдыг нь нөхөж томилох зэрэг асуудлыг энэ сарын 10-ны дотор шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.

Ацан шалаанд орсон Ч.Сайханбилэг ирэх өдрүүдэд юу хийхийг харах л үлдлээ. Тэр нэг бол намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн даалгаврыг үг дуугүй биелүүлнэ. Эсвэл энэ асуудлыг УИХ-аар шийдүүлж болно.

Эртнээс МАН-ыг Засгаас хөөнө хэмээн ам алдсан АН-ынхны дотоод уур амьсгалыг мэдэрсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британид айлчлахаасаа өмнө дээрх уур амьсгалыг мэдэрч, МАН-ын сайд нартайгаа ч уулзаж “Энэ бол хүссэн хуулиудаа батлуулах гэсэн шантааж. МАН-ын сайд нарыг огцруулна гэсэн яриа байхгүй. Үүн дээрээ тулбал би танхимтайгаа хамт зайлна” гэж хэлсэн аж.

Тиймдээ Ч.Сайханбилэг танхимаа бүтнээр нь авч үлдэхийн тулд намынхантайгаа “ам муруйж” явна. Ерөнхий сайд болоод цөөнгүй сарын нүүр үзэж буй Ч.Сайханбилэгийг сайд болоход нь  түлхэц болж өгсөн МАН-ынханыг тэрбээр Засгаас хөөх тухай огт бодоогүй бөгөөд тэднийг хамгаалье гэвч намынхантайгаа тэрсэлдэж болохгүй.

Ийм л хүнд байдалд орсон түүнийг улстөрийн зориг гаргасан алхам хийх үү аль эсвэл АН дотроос ч түүний ажлыг унагах төлөвлөгөөг дагах уу харах л үлдэж байна.

Мэдээж яг ч Засгаас хөөгдчихөөгүй МАН өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөөх, хөөгдөх асуудлыг дахин хэлэлцэж эцсийн шийдлийг олох гарцыг эрэлхийлэх байх. Тэгвэл энэ хуралдаанаар АН-ын бүлэг МАН-ыг засгаас гаргахыг дахин албан ёсоор шаардах төлөвтэй байна. Хэрвээ ийм байдал үүсвэл нэгэнт зургаан сайдтай зууралдаад байх юмгүй гэж мэдэгдсэн МАН-ын дарга М.Энхболд гишүүдээ сайдын суудлаас ядах юмгүй татчина. Нөгөөт талаас МАН Ч.Сайханбилэгийг ямар алхам хийхийг хүлээж байна.

Тэд МАН-ыг засгаас хөөсөн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж “Манай намын бүлэг гарах гэж байгаа тухайгаа Ерөнхий сайдад танилцуулсан. Нэг бус удаа АН-ын Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэр гаргалаа.

Гурван долоо хоногийн турш яригдлаа. Бид засгаас гарах гэж байна” гэж хэлжээ. Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Та бүхэн гарах нь зүйтэй гэсэн улс төрийнх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд энэ шийдвэрийн дагуу намынхаа шийдвэрийг гаргана” гэж хэлсэн байна. Хэдий ингэж хэлсэн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гадаадад айлчлалаар явсан хойгуур буюу ар хударгаар ийм зүйл хийсэнд ихэд бухимдалтай байна.

Учир нь өнгөрсөн хугацаанд хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ажил бүгд будаа болж байгаа учраас. Тэрбээр сүүлийн хэдэн сарын хугацаанд цөөнгүй орноор айлчлахдаа хөрөнгө оруулалтыг татахаар чадах бүхнээ хийж Монгол Улс улстөрийн хувьд тогтвортой орон гэдгийг нотлохыг оролдсон.

Харин түүний энэ ажлыг МАН биш намынх нь хэдэн нөлөөтэй нөхөд тонгорох төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлээд эхлэх шиг боллоо. Зарим улстөрчийн үзэж буйгаар МАН-ыг засгаас хөөх төлөвлөгөөний ард Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг байгаа ч гэх.

Юутай ч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу МАН-ыг зургаан сайдыг авч үлдэж болно. Тэглээ гээд намаасаа хөөгдөхгүй. Бүүр арга ядлаа гэхэд танхимтайгаа хамт огцрох ч арга буй. Юутай ч, нэг намын гүйцэтгэх зөвлөл гүйцэтгэх засаглалаар тоглож чадах эсэхийг ирэх өдрүүд нотлох нь.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.191) 2015 оны 07 сарын 08

Nen terguund gadaad hergiin saidiig uurchiluh shaardlagatai Purevsuren gej ene hun ajilaa yavuulj chadahgui bgaa yum bish uu !!!

0  |  0
Ah lalar(99.31.212.156) 2015 оны 07 сарын 08

AH erguu dagznuud ulsaar togloj hanaagui yu. Hachin namhan novshnuud l hamag budlian hutgah yumaa.

0  |  0
irgen3(151.159.13.143) 2015 оны 07 сарын 07

AN namch dendej bna daa, ULS EKH ORNII erkh ashig gej negyum bdag daa. Yamar muukhai tsagaandaa garsan luivarchid be khelekh yg ch oldokhgyim daa

0  |  0
Dolgor(110.3.33.154) 2015 оны 07 сарын 07

AN arai denduu umaa. Tor ard tumneer toglochoh um. Dahin songohgui l baimaar baina. Bid bas ih teneg humuus shuudee. MAN-daa l sanalaa ogtsgooe.

0  |  0
Irgen(182.160.3.9) 2015 оны 07 сарын 07

Ene golgiig zailuulah heregtei.daraa buh saidaa . Ichih bulchirhaigui golchgii.

0  |  0
Said(103.229.121.183) 2015 оны 07 сарын 07

Manaihan 76 gaa bugdiig n said bolgoh uzh sonirholtoi um bishuu. Saihnbileg boloo shdee said bolood avgaigaa hden ulsiin delguur oruullaa. Boloo2

0  |  0
Цээгий(103.229.122.232) 2015 оны 07 сарын 07

Энэ засгаараа оролдох бол ардчилсан намын бүгдийнх нь санаа биш л дээ. Хэний ажил болохыг дээр дороо бүгд л мэдэж байгаа. Арвин, Эрдэнэчимэ,Гарамгайбаатар мэтийн тэнэг нь гар хөл нь болж байгаагаас биш толгой нь ажилладаг хэд нь энэнд оролцохгүй л дээ.

0  |  0
kkk(117.20.40.42) 2015 оны 07 сарын 07

uuduu shidsen chuluu uurin tolgoi deer gej hen gegch uhaantan helsen yum boldoo unen l ug bna

0  |  0
зочин(199.115.117.242) 2015 оны 07 сарын 07

Энэ Ардчилсан намынханы хар амиа боддогийн хамгийн том жишээ. Сайханбилэг чинь овоо юм хийчих гээд эхлэл нь овоо тавигдаж байхад та нарын байж байгааг ээ. Даанч дээ. Ирэх жил Ардчилсан намаас нэг ч хүн УИХ-д сонгогдохгүй гээд барьчихсан ч болохоор боллоо. Мөн АН-ынхан ард түмнээ үргэлж хуурна. Тэд манай нам фракцгүй боллоо гээд л байсан. Гэтэл Алтанхуяг яаж байна.. Тиймээс Монгол улсаа боддоггүй АН-ынханаар Монголын ард түмэн ирэх жил туг тахих болно. Харж л байгаарай!

0  |  0
зочин(202.21.124.17) 2015 оны 07 сарын 07

АН бол тэнэгүүдийн цугларал, эдний эрх ашиг луйвар ард түмнээс дээгүүр байна, энэ нам улсыг удирдаж хэзээ ч чадахгүй юм байна

0  |  0
Top