Төрийн гурван өндөрлөгийн гадаад томилолтыг хориглоё!

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Явах хүнээр ачаа бүү татуул гэсэн эртний мэргэдийн үг бий. Энэ үгийг хэлэх болсон учир нь дахин Ерөнхийлөгч болох шансгүй Ц.Элбэгдорж, ард түмний итгэлийг алдсан АН-ын удирдлагуудад улс орны ирээдүйг даатган гадаад хэлэлцээр хийхийг сонгуулийн өмнөх жилд хязгаарлавал ямар вэ гэдэг санал... Магадгүй дахин ерөнхийлөгч болох шанс нь нэгэнт дуусгавар болж байгаа Ц.Элбэгдоржид өнөөдөр улс орны эрх ашиг тийм ч чухал биш байж болох. Юм болгон дээр дуугарч, асуудал болгонд өөрийн дүгнэлтийг хийдэг байсан ерөнхийлөгч яагаад гэнэт дуугүй, болсон болоогүй хууль батлахыг урьтал болгох болов гэдгийг бид эргэцүүлж нэг бодох хэрэгтэй биз.

Өмнөх засгийн газрын балгыг арилгах нэрийдлээр Ч.Сайханбилэг идэвх санаачлагатай ажиллаж, улс орноо хүнд байдлаас гаргах тухай ярьж, анх Ерөнхий сайдын сэнтийж тухалсан. Энэ хүн энд сууснаасаа хойш бүх үйл ажиллагаагаа ард түмний эсрэг чиглүүлж байсныг уншигч та бүхэн эрх биш анзаарсан байх. Энэ хүнд ч гэсэн улс орны ирээдүйг даатган Гадаад гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг нь сонгууль өнгөртөл хориглоход буруудаад байх зүйл үгүй. Нам, хувийн эрх ашиг, эрх мэдлээ авч үлдэхийн тулд энэ хүн юу ч хийхэд бэлэн байна. Энэ нь Дубайд очиж зурсан нууц гэрээний тухай яриа. Хэдийгээр Ч.Сайханбилэг үүнийгээ нууц гэрээ биш, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа ч УИХ-ын бие даагч гишүүн болон МАХН-ын гишүүд төлөвлөгөө нэртэй гэрээ гэж ярьж, хэлж, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Үгүйдээ хоёр жилийн л настай, эсвэл өнөөр мараашгүй засаг нь унаж, хэдхэн сарын настай Ерөнхий сайд болж ч мэдэх Ч.Сайханбилэг ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөөгүй байж МУ-ыг төлөөлж хэлэлцээр хийж буй нь утгагүй. Учир нь ард түмэн түүнийг гадагшаа явах тоолонд нь юугаа зараад, юугаа барьцаанд тавиад гадаад мөнгө олоод ирэх бол гэж бодож сууна.

Монгол Улс үүцээ задлаж, хамаг баялгаа гадныханд алдах эхлэлийг тавьсан С.Баярыг өнөөдөр амтай бүхэн муулж, но-г нь дэлгэж буй.  http://www.ord.mn/index.php?newsid=626 сайтад Оюутолгойн гэрээ энэ тэрийг С.Баяр тухайн үед хар толгойгоороо хариуцна” хэмээн ам бардам хэлж байсан тухай ийнхүү өгүүлсэн байгаа юм.

“Оюу толгойн гэрээний шинэчлэлт удааширсаар байна. Канадын "Айвенхоу майнз” компани анх 1990-ээд оны сүүлчээр Монголд орж ирээд энэ ордыг "эзэгнэж” эхэлсэн юм.  Тэр үед манай эдийн засаг тарчигхан байлаа. Харин эрх баригчдын зарим нь овоо хөлжиж, бэлжээд амжсан байсан. Айвенхоугийн захирлууд Н.Энхбаяртай сүжирч, түүний дэмжлэгээр олон лиценз бөөндөөд авчихсан болохоор амь, албаны  шугамаар түүнд хаялгаа харамгүй өгсөн гэдэг. Дараа нь  иймэрхүү  тоглоом дээр С.Баяр "тодорч” гарч ирсэн юм. Оюу толгойн гэрээг тэр "Хар толгойгоороо хариуцна” хэмээн тухайн үед Ерөнхий сайд хийж явсныхаа хувьд гурван сайдаа уг гэрээний нэг талд  суулгаснаар түүний "найр” үндсэндээ өндөрлөж билээ. Гэрээ байгуулсныхаа дараахан тэдгээр гурван сайдаа дагуулан Сөүл рүү нисээд,  буцаж ирэхдээ гэнэт "Бие муудлаа” гээд шууд ажлаа өгөөд алга болсон. Одоо тэр Америкт хувийн эдлэн, байшинтай, түүнийгээ зарж борлуулж явна. Авлигатай тэмцэх газрынхан шалгаж зүрхлээгүйг бодохоор хашир өөртөө нэлээд олон давхар хамгаалалт хийж чадсан бололтой. Түүнээс биш  "хөл”-ийг нь гозолзуулаад "Нэг” худаг руу чирээд явах цаг нь ч аль хэдийнээ болчихсон юм л даа” хэмээн бичжээ.

С.Баярын хувьд “хар толгойгоороо хариуцна” гэж хэлсэн үг нь нэгэнт байна. Харин өнөөдөр олон нийтч ч, улстөрчид ч Оюутолгойн гэрээ нэгэнт ашиггүй гэдгийг тодорхой болгочихоод байгаа мөртлөө С.Баярт яагаад хариуцлага тооцох тухай ярихгүй байна вэ.
Магадгүй тухайн үед яваад өгөх С.Баяр гэдэг хүнээр бид ачаагаа татуулсанаас өнөөдрийн энэд байдалд орсон гэдгийг мэдсэн. Тиймээс энэ мэт алдааг дахин гаргахгүй байхын тулд явах хүнээр улс орны ирээдүйн асуудлыг даатган гадаад рүү явах хөлийг нь хорих хэрэгтэй.

Магадгүй Монголын гадаад улс оронд нэр хүнд нь унаж байгаа энэ байдал нь улс төрөөс нэгэнт холдоод явах сайд дарга нараар ачаа татуулсанаас үүдэлтэй байж ч болох.
Оюутолгойн гэрээнд манлайлан оролцсон С.Баяр, Д.Зориг, Л.Гансүх, С.Баярцогт нар өнөөдөр хаана байна. Тэдний тухай ямар но, баримт олон нийтэд хүрч буйг уншигч та бүхэн эрх биш анзаараа биз. Тиймээс энэ байдалд дүгнэлт хийн, явах хүнээр “ачаа татуулахгүй” байх арга замыг эрэлхийлэх нь улс орны минь ирээдүйд хэрэгтэй байх магадлал өндөр юм биш үү!?


Н.Чинзориг                                                                                            Эх сурвалж: Hunnu.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.33.41.104) 2015 оны 07 сарын 08

Tegeed gadagchaa yvj ailchlal hiidgui hoid solongos chig baih estoi ymuu malaa hogiin buunii nohoi chinzorigoo ner chini tihiroogui bn

0  |  0
Монгол зочин(150.129.141.9) 2015 оны 07 сарын 07

Зүйтэй санал. Ер нь төрийн тэргүүн, ерөнхий сайд нар улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг мэдсээр байн байнга гадаадад аялах нь тун зохисгүй үйлдэл. Иймд төрийн айлчлал нэрээр гадаадад хязгааргүй зорчдог асуудалд хяналт тавьж АТГ болон бусад эрх бүхий байгууллагаар тэдний гадаадад зорчихдоо зарцуулсан хөрөнгө мөнгөнд шалгалт оруулж, их хуралд мэдээлж байх хэрэгтэй байна.

0  |  0
Монгол зочин(150.129.141.9) 2015 оны 07 сарын 07

Зүйтэй санал. Ер нь төрийн тэргүүн, ерөнхий сайд нар улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг мэдсээр байн байнга гадаадад аялах нь тун зохисгүй үйлдэл. Иймд төрийн айлчлал нэрээр гадаадад хязгааргүй зорчдог асуудалд хяналт тавьж АТГ болон бусад эрх бүхий байгууллагаар тэдний гадаадад зорчихдоо зарцуулсан хөрөнгө мөнгөнд шалгалт оруулж, их хуралд мэдээлж байх хэрэгтэй байна.

0  |  0
zochin(119.40.97.126) 2015 оны 07 сарын 07

saya neg gadaadiin nohor irlee. Yavgan huniig zogsoj bai geh yum. Ene yu bolj bna aa eronhiiloschoo

0  |  0
Top