Урианхай, буриад сурын харваа эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Улсын баяр наадмыг урьтаж Яармагийн морь барианы газарт өчигдөр бөмбөг намнах харваа боллоо.Тус харваанд өнгөрсөн жил МУ-ын гарамгай мэргэн Хүдэрчулуун тэргүүлж байсан бол, энэ жил залуу шинэ харваачид их байна. Бөмбөг намнах харваанд хашир туршлагатай харваачид их оролцсон ч салхи ихтэй байсан нь харваачдын суманд ихээр нөлөөллөө.

Харин өнөөдрөөс Үндэсний их баяр наадмын харваа урианхай, буриад сурын харваагаар эхэлж байна. Баяр наадмын харваа энэ сарын 10-ны өдөр албан ёсоор эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top