Сингапур Улс Монголын дараагийн Элчин сайдаа томиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Сингапур Улс Монгол Улсын дараагийн шинэ Элчин сайдаар Ип Вэй Киатыг сонголоо. Сингапурын Өмнөд Солонгос дахь Элчин сайд Монголын Элчин сайдаар давхар ажилладаг бөгөөд Ип Вэй Киат Монголоос гадна Өмнөд Солонгос дахь дараагийн Элчин сайдаар томилогдож байгаа юм. Сингапурын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Ип Вэй Киат өнөөдөр буюу 7 сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ гардуулах аж. Сонирхуулахад, Ип Вэй Киат нь 1993 онд улстөрд орсон бөгөөд 2012 оны 2 сараас 2014 оны наймдугаар сард Сингапурын Зүүн хойд Азийн асуудал хариуцсан ерөнхий захиралаар ажиллаж байжээ. Харин үүнээс өмнө буюу 2008 оны 2 сараас 2012 оны 1 сард Хятадын Шанхай хот дахь Сингапурын Ерөнхий консулаар ажиллаж байжээ. Тэгвэл 2005 оны 11 сараас 2007 оны 12 сард Хятадын нийслэл Бээжин хот дахь Сингапурын Элчин сайдын яамны дэд тэргүүнээр ажиллаж байсан аж.         

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olloo(150.129.141.247) 2015 оны 07 сарын 08

garchigaa zasaach ee..Singapore manai elchin saidyg tomildog boloo yu

0  |  0
Зочин(202.179.29.231) 2015 оны 07 сарын 07

Гарчигаа эргээд нэг уншаарай.

0  |  0
Top