Энхийг сахиулагчдыг шагналаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн Зэвсэгт хүчний цэргийн багийн I ээлжийн алба хаагчдад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр төрийн одон медаль гардууллаа. Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Д.Батзориг, С.Жаргалсайхан, цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Э.Болор-Эрдэнэ, Б.Хуягбаатар нар энгэрээ мялаалаа. Харин “Энхийн төлөө” медалиар ахлах дэслэгч Б.Төмөрбаатар, Ө.МөнхАлдар нарын 51 залууг шагнав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top