Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЗГ, намын удирдлагуудтай уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн twitter хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "15.30-аас ЗГ-ын болон нам бүлгийн удирдлагатай уулзахаар дуудуулав. Тогтворгүй, тодорхойгүй байдал, харалган алхам өр зээл, дарамт болж буусаар" хэмээн жиргэсэн байна. АН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэр гаргасан. Өчигдөр МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж, АН-ын хөөх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн билээ. Улс төрийн сүүлийн үеийн тогтворгүй байдалтай холбогдуулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газар, нам бүлгийн удирдлагуудтай өнөөдөр 15:30 цагт уулзалт хийх гэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg(182.160.39.76) 2015 оны 07 сарын 07

togtworgui baidliig tanii erhembayr bii bolgsoon eronhiilogvhoo

0  |  0
Top