Дархан аварга А.Сүхбат өнөөдөр 14:00 цагт мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Улсын баяр наадмыг зохион байгуулах засгийн газар комисс хуралдаж үндэсний бөхийн зүүний манлайд дархан аварга Г.Өсөхбаярыг гаргаж байх шийдвэр гаргасны дараа саяхныг хүртэл чимээгүй суусан дархан аварга А.Сүхбат өнөөдөр  14:00 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг дархан аварга А.Сүхбат болон бөх судлаач Н.Зоригтбаатар нар хийх бөгөөд тэд 14:45 минут хүртэл буюу 45 минутын цаг авчээ.

Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн дархан аварга А.Сүхбат дээрх багагүй хугацаанд нэлээд олон зүйлийг ярьж, сэтгүүлчдийн асуултад хариулах бололтой. Улсын баяр наадмыг зохион байгуулах засгийн газар комисс хуралдахаас өмнө буюу өнгөрсөн жилийн баяр наадмаас хойш бүтэн жил зүүний манлайд гарах асуудлаар дархан аварга Г.Өсөхбаяртай ил, далд маргалдаж ирсэн тэрбээр дархан аварга Г.Өсөхбаяр болон наадмыг зохион байгуулах комиссын шийдвэрийн талаар ярих бололтой.

Юутай ч, дархан аварга А.Сүхбатөнгөрөгч сард “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсоны дараа дархан аварга Г.Өсөхбаяр хэвлэлд ярилцлага өгч, дархан аварга А.Сүхбатыг нэлээдгүй шүүмжлээд авсан. Өөрөөр хэлбэл, энэ ярилцлагыг хариуг А.Сүхбат өгөхөөр шийдэв бололтой. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(58.11.79.117) 2015 оны 07 сарын 28

Slam dunkin like Shaquille O”Neal, if he wrote invirmatofe articles.

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 07 сарын 08

Ene nuhur barildhaasaa taahalzana gegcheer dandaa uilan dugarch heruul hiij yvah ym chamtai chamgui mongolchuud naadna zodog tailsan ym bol zailaachee

0  |  0
лл(199.115.117.242) 2015 оны 07 сарын 07

Энэ хүн гэхдээ Өсөхөө шиг олон бөхтэй найраа хийгээгүй шүү дээ

0  |  0
Дэлгэр(103.229.123.14) 2015 оны 07 сарын 07

Олон тvмний хайрыг дааж амьдраарай аваргаа. Аварга хvн ингээд байх муухай харагдаж байна

0  |  0
osohbayar(202.170.68.19) 2015 оны 07 сарын 07

olon avgai solison eriig judagtai geh uu.

0  |  0
Г.Өсөхбаяр (202.72.245.46) 2015 оны 07 сарын 07

А.Сүхбат аварга энэ наадмаар яаж барилдах аа нэг харуулаад өг өө ч илүү юм ярахгүй шууд даваад даваад харуул даа Болно уу аан

0  |  0
ТАРИМАЛ БӨХ-СҮХБАТ А(124.158.76.29) 2015 оны 07 сарын 07

СҮХБАТ АВАРГА ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ОЛНЫ НҮДЭН ДЭЭР СҮХБАТ АВАРГА: ”ДАХИЖ БАРИЛДАХГҮЙ” ГЭЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ОЛНЫ НҮДЭН ДЭЭР, БАС НААДМААР ЗОДОГ ТАЙЛЧИХСАН ШТ. ТИЙМ ЮМ ХИЙЧИХЭЭД ОДОО ӨСӨХӨӨ АВАРГАТАЙ БАРУУН ЗҮҮН БУЛААЛДАХ ЭРХГҮЙ ШТ. АРГАГҮЙ Л ЁС ЖУДАГГҮЙ ХҮН ГЭДГЭЭ ХАРУУЛААД БАЙХ ЮМАА.

0  |  0
Top