Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Халалт цаашид ч үргэлжлэх төлөвтэй бөгөөд наадмын өдрүүд буюу 10, 11, 12-нд 32-37 градуст хүрэх мэдээлэл байна.

Баяр наадмын өдрүүдээр Төв болон говийн бүс, Дарьгангын нутгаар өдөртөө 32-37, бусад нутгаар 25-27 градус хүрч халах төлөвтэй байна. Харин 13, 14-нд ихэнх нутгаар бороотой. Ингэхдээ нэлээд ахиухан хэмжээгээр орох төлөвтэй байгаа тул ард иргэд маань үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн сарын эцсээр нийт нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа. Харин өнөө, маргаашийн хувьд нутгийн төв хэсэг, говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зүүн, баруун хэсгээр борооших төлөв ажиглагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top