Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ.

Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөг олгох шийдвэр гараад байсан юм. Монгол авьяасыг дэлхийд мэдүүлсэн дуучдын шагналыг маргааш гардуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
EZEN(112.72.13.94) 2015 оны 07 сарын 08

Soyolt ertuntsud mongolyg mini jinhene yosoor bahdah setgel turuuleheer uils buteej yavaa Amartuvshin,Ariunbaatar hoyor bol HEN GUAIGAAS CH ILUU GAVIYATAI SHUU,naizuud aa.

0  |  0
EZEN(112.72.13.94) 2015 оны 07 сарын 08

Soyolt ertuntsud mongolyg mini jinhene yosoor bahdah setgel turuuleheer uils buteej yavaa Amartuvshin,Ariunbaatar hoyor bol HEN GUAIGAAS CH ILUU GAVIYATAI SHUU,naizuud aa.

0  |  0
Монгол (180.149.78.22) 2015 оны 07 сарын 07

Болжээ баяр хүргэе

0  |  0
Irgen(182.160.3.9) 2015 оны 07 сарын 07

Yamaa shig oriloon gej uu.bolimoor um.gedsee hooltoi bailgaj gej oriloo bizdee

0  |  0
Top