Жастин Бибер аварга загасны хоол болох шахжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Хэдэн өдрийн өмнө дотнын хэдэн найзын хамт хувийн онгоцоороо Австралид газардсан Жастин Бибер аварга загасны хоол болох шахжээ. Хэдэн өдрийн турш Сиднейн ойролцоох далайд дураараа дургиж, усанд орохын сацуу архидаж байсан тэдэн рүү аварга загас дайрчээ. Азаар аварга загас Жастин Бибер лүү бус түүний найз Жой Терминийн талаас дайрчээ. Магадгүй аварга загас Жастиныг бодвол биеэр том Жой Терминийг хоолоо болгох гэсэн биз. Юутай ч, аварга загас Жой Терминий цээжин тус газар хазаад өнгөрчээ. Жой Термини одоо шархаа оёулаад эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн тэд аварга загастай “тулалдсан” мэтээр өөрсдийгөө сурталчилжээ.     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2016 оны 10 сарын 11

Wow, that”s a really clever way of thnkiing about it!

0  |  0
Top