Ц.Элбэгдорж: Засагтай холбоотой ямар нэгэн асуудал гарвал би хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж МАН-ын сайд нарыг Засгийн газраас хөөх гэж байгаа асуудлаар намуудын дарга нартай уулзлаа. Тэрбээр энэ үйл явдлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Ерөнхий сайдыг ажлыг нь хийлгэхийг анхаарууллаа.

Тэрбээр "Бүгдээрээ ард түмнээ бодъё. Хэрвээ Засагтай холбоотой ямар нэгэн асуудал гарвал би хүлээж авахгүй. Та нар ч  хүлээж авахгүй л гэж ярьж байсан. Хэлсэн ярьсандаа байх хэрэгтэй. Ерөнхий сайд санаачилгаа гартаа авах хэрэгтэй. Танхимын асуудал, Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Санаачилгаа гартаа аваад, байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Ганц, хоёр нам, бүлгээс шийдвэр гарчихлаа. Одоогийн Ерөнхий сайдын ажил дараагийн сонгууль болж Засгийн газар байгуулагдтал үргэлжилнэ гэж би бодож байна" гэлээ.

Үндсэн хуулиараа бид намыг засаглалыг халсан. Ард түмний засаглалтай болъё гэсэн. Тэрнийг төлөөлж хэрэгжүүлдэг хүмүүс бол УИХ, ЗГ, сонгогдсон Ерөнхийлөгч.
Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг албан тушаалтнууд дагах ёсгүй.Нэг намын арван хэдэн хүн суугаад юугаа ярьсан, ямар үндэслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй, ийм шийдвэр гаргаж болохгүй. 
Ялангуяа улс төрийн нам Үндсэн хуулийн үзэл санааг дагаж ажиллах ёстой гэсэн хуультай.
Засаг байгуулахдаа юу ярьснаа эргэн санах хэрэгтэй. Засгийн газраа ахиж унагахгүй, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй гэж ярьж байсан биз" гэв.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arad(103.229.123.221) 2015 оны 07 сарын 08

ene zasgiig sain ajilllaj baigaa gej erunhilugch uzej baigaa yum u saiduud ni muu ajillaj baisan ch hamaagui gol ni ogtsruulahgui suudaldaa suuj heveeree baival l sain ard tumenii amidral dooshloh ni hamaagui gsen ug yum uu Minii bodloor odoo ene zasgiin gazar chini ur tavihaas uur zuil hiij chadahgui l baina shuu dee. Ta ter 5 tolgoin gereenii tusuluu har l da yamar aimshigtai gereenii tusul batlah geed zutgej baisan ve shudarga baitsgaaya gedeg ug chini haana bna ve gj bodogdood baina daa yostoi l arad tumeniig khoshgoruulah yum daa odoo bid khoshgorood baihaargui bolsoon

0  |  0
arad(103.229.123.221) 2015 оны 07 сарын 08

elbegin ug huch muutai bolsoon tooh hun baihgui yamar ch nemergui gj bodoj bna

0  |  0
МАН-ыг гарга(150.129.142.255) 2015 оны 07 сарын 08

МАН-тай хариуцлага тооцож чадахгүй бол МАН-тайгаа зайлаарай

0  |  0
МАНгарууд зайл(150.129.142.255) 2015 оны 07 сарын 08

Хариуцлага тооцож чадахгүй бол засаг байж яадаг юм. Ажил хийдэггүй ажил хийлгэдэггүй МАН-ыг засгаас заавал хөөж гаргахгүй бол өвөл өөрсдөө ажил унагааж гарна энэ хариуцлагыг Элбэгдорж үүрэхгүй АН үүрнэ шүү дээ. Ард түмэн хариуцлага хатуу нэхэж байна. Бүтээн байгуулалт бүрэн зогссон ш дээ. МАН зориудаар салбаруудын ажлыг унагаж бужигнуулж байна даа. 7 сар ажил хийгээгүй хүмүүсээс гуйж ажиллах ёстой юм уу

0  |  0
Зочин5(150.129.140.93) 2015 оны 07 сарын 08

ёр- элбэгээ: засгаар тогловол уих-г тараана. =D> :-bd :)) :))

0  |  0
хариулах(108.228.25.63) 2015 оны 07 сарын 08

Элбэгээ өөрөө хийчихээд л бухаж мурьж бусдыг буруутгаж чаддаг ид шидтэй шүү дээ

0  |  0
Huts(112.72.13.35) 2015 оны 07 сарын 07

uuriinh n namiin zasag unaj baihad ingej surjignej bail uu.MAN d yamar ih hairtai boloob

0  |  0
Zochin(150.129.142.138) 2015 оны 07 сарын 07

Anh zasag unagasan ni elbegee chi bish ymuu

0  |  0
Зочин(49.0.161.155) 2015 оны 07 сарын 07

АН онигоо онигоо ха ха

0  |  0
zochin(202.70.36.70) 2015 оны 07 сарын 07

zuv sh dee, odoo togtvortoi baidal heregtei. Saihanbileg bas ch gej ovoo ajillaj bna. 2016 ony songuuli hurtel uls oron, ediin zasgaa togtvortoi bailgah heregtei

0  |  0
Zochin(202.70.41.166) 2015 оны 07 сарын 07

Ebe Tavan tolgoid bgaa eeriinhee 5 huviig l bodoj bgaa biz

0  |  0
Sodnom(110.3.33.154) 2015 оны 07 сарын 07

Estoi ulsiin toriin terguun shig shiidver gargajee. Tiim l baih estoi. Saihanbileg zorigtoi baij uragshaa haraad zutgeed uz.

0  |  0
Top