Герман DJ наадмаар бут авна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

Герман улсын алдарт DJ Styline үндэсний их баяр наадмаар залуусыг доргиохоор болжээ. “Bros Records” болон “NU Producing”- ийнхан хамтран энэхүү шоуг зохион байгуулж байгаа аж. Шоу энэ сарын 10, 11-нд “The Corporate Hotel”, “Convention Centre” “The View lounge”-д болох юм байна. Styline нь Герман улсаас гаралтай дэлхийн электро хаус хөгжим сонирхогчдын дунд танигдсан залуу DJ юм. Шоуны үеэр түүнтэй Монголын шилдэг DJ нар хамтран тоглоно. Үүнээс гадна шоуг зохион байгуулагчид шоуны үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэх хандивын аяныг зохион байгуулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top