Солонгос явах иргэдийн шалгалтын бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

БНСУ-Д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өнөөдөр өглөө 08 цаг 30 минутад эхэллээ.

Дүүргийн нэр    Шалгалтын бүртгэл явуулах  газрын нэр, байршил

1    Багануур    Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (Багануур дүүрэг 1-р хороо ЗДТГ-ын байр)

2    Багахангай    Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (БХД 1-р хороо Хөдөлмөрийн хэлтэс)

3    Баянгол    47-р сургууль ("Өргөө" кинотеатрын замын  урд)

4    Баянзүрх    БЗД -ийн Нэгдсэн эмнэлгийн баруун талд 5-р хорооны байранд (зам  дагуу)

5    Налайх    Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (НД  2-р хороо Уурхайчдын байрны урд талд)

6    Сонгинохайрхан    СХД 82-р сургууль

7    Сүхбаатар    Хөдөлмөрийн хэлтэс дээр (СБД-ийн 8-р хорооны 2 давхарт)

8    Хан Уул    ХУД-ийн Соёлын төвд

9    Чингэлтэй    5-р сургууль дээр бүртгэл явагдаж байна.

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-ний өдрийг дуустал бүртгэл явагдах бөгөөд шалгалтыг Улаанбаатар хотод 2015 оны 08 дугаар сарын 12-оос эхлэн зохион байгуулах юм байна.
Энэ удаагийн бүртгэлээс тус улсаас 600 ажиллах хүч авна гэсэн тоо заасан. Гэтэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдөр өглөө эхэлсэн шалгалтын бүртгэлд Баянзүрх, Сонгино хайрхан дүүргүүдэд л гэхэд тус бүр 700 орчим хүн бүртгүүлэхээр дугаарлалт үүсгэсэн байна гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top