Согтуу жолооч нарыг 384 мянгаар торгох хууль батлагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

УИХ-ын чуулганаар  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа. Ингэснээр замын хөдөлгөөнд согтуугаар оролцсон жолооч нарын хариуцлагыг чангаруулж байна. 

Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Мөн хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 768 мянган төгрөгөөр торгохоор тус тус заажээ.  

Мөн тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалалтын бүсээ хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцвол, машин барих үедээ утсаар яривал есөн мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж энэ хуульд тусгасан нь 9-р сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top