Г.Өсөрбаярыг зүүний магнайд гаргах албан ёсны шийдвэр гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

 Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан дөнгөж сая цаг үеийн асуудлаар  хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын эрэмбэ, амжилтаас болж үүсч байгаа маргааныг эцэслэн шийдвэрлэх мэдээлэл өгөв.

Тодруулбал тус холбооноос наадмын барилдаанаар хоёр аваргыг дүрмийнхээ дагуу амжилтаар нь эрэмбэлж, Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Улмаар өчигдөр мэдээлэл хийсэн А.Сүхбат аваргыг ямар ч баримтгүй, худлаа зүйлс ярьсан хэмээгээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний цол оноох зарлигийн дэс дугаар энд хамаагүй. Та бүхэн дүрэм журмаараа асуудлыг шийд” гэж хэлсэн хэмээв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.232) 2015 оны 07 сарын 08

Бөхийн холбоо тэгвэл бүх аваргуудыг амжилтаар нь эрэмблэ л дээ. Ганцхан Өсөхбаярт зориулж амжилтаар эрэмблэнэ гэж юу байдаг юм. Ардын хүүхдийг алаг үзнэ гэж энэ дээ. Хөгийн амьтад та нараас болж сайхан бөх зодог тайлах дээрээ тулсан ш дээ.

0  |  0
Top