Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, “Хөсөгтөн”-г шагналаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин, болон ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг шагнаж урамшуулах тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шагналыг гардуулсан юм. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран-при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр, Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр, “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийг 24 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

-Шагнал гардуулах ёслолын үеэр уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонссон юм-

Г.Ариунбаатар: Гранпри авсан гэдэгтээ итгээгүй

П.И.Чайковскийн нэрэмжит том уралдаанд дөрвөн жилийн өмнө Э.Амартүвшин хоёрдугаар байр эзэлж надад сэдэл, зорилго өгч байсан. Дөрвөн жилийн турш зорилго тавьж бэлтгэсэн. Энэ хөдөлмөрийн үр дүнгээ харсанд баяртай байна. Грап ри шагналыг 1975 оноос хойш дуучин хүн аваагүй юм билээ. Би өөрийгөө авсан гэж тухайн үед бодоогүй. Өөртөө итгээгүй, хэсэг хүлээж байснаа надаас өөр Монгол хүн байхгүй гэж бодож байсан шүү. Дэлхийн том театрт дуулах урилга ирж байна. Монголдоо уран бүтээл турвихаас гадна амжилтаа улам ахиулж, дэлхийн театруудад дуулах бодол байна.

Э.Амартүвшин: Дэлхийн тайзнаа улсынхаа нэрийг гаргана

Төр засаг хийсэн бүтээснийг минь үнэлж шагнал гардуулж байгаад таатай байна. Цаашдаа энэ эрчээрээ эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөж явахыг хичээн ажиллана. Бид Болгар, Оросын школтой. Харин одоо Монгол хүний өнгө төрх, хоолойны тээмбэр, чадлыг харуулсан чиглэл гарч ирлээ гэж үзэж байгаа.

Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболд: Наадмын нээлтэд оролцоно

Монгол нутагт төрсөн, монгол хүн болж төрсөн хэргээ бүтээлээ гэж манай хамтлагийнхан үзэж байна. “Хөсөгтөн” хамтлагтай хамт байсан Монголын нийт ард түмэндээ, харийн нутагт суугаа монголчууддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Намар гадаадад хийх аялан тоглолтуудын хуваарь гарсан. Бид наадмын нээлтийнхээ тоглолтод оролцоод, намраас гадаадад аялан тоглолтоо хийнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.22) 2015 оны 07 сарын 08

Дуурийн залуус маань гайхамшигтай.Гадаадад та нарыг үнэлэх тул ажилла, ажилла.

0  |  0
bolortsetseg(202.72.245.151) 2015 оны 07 сарын 08

uls shagnachlaa.odoo turuus tursun ter bumtanguud shagnaarai ene saihan humuusee.

0  |  0
монгол хүн(202.21.106.159) 2015 оны 07 сарын 08

Монгол улс монгол хүн гэж дэлхийд зарласан та нартаа баярлалаа. Монгол түмэн минь их баяртай байгаа шүү.Та нарынхаа ажилд амжилт хүсэн ерөөе

0  |  0
Top