Хөдөлмөрийн баатар Г.Ариунбаатар, Э. Амартүвшин нар хоршино

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 09

Хоёр сайхан залуу дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн сайхан үйл явдал болсон. Тиймээс хоёр залуу дуучинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг олгов. 

Тиймээс энэ жилийн баяр наадмын нээлтэд залуу хөдөлмөрийн баатрууд маань хоршин дуулахаар болжээ. Дэлхийг донсолгосон хоёр залуу дуучны хоолой хоршино гэдэг сайхан хэрэг. Энэ хэрээр ч наадмын нээлт урьд урьдынхаас өвөрмөц дуулиантай болох нь дамжиггүй.

Дашрамд дурдахад, дуучин Э.Амартүвшин нь 2011 онд ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2011 онд Испани улсад зохиогдсон Франческа Виниасын нэрэмжилт олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, 2012 онд БНХАУ-д зохиогдсон Плачидо Доминогийн “Operalla” дэлхийн дуурийн уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлж байсан, мэргэжлийн өндөр төвшний, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. Мөн тэрээр 2014-2015 онд Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг тус тус хүртэж, эх орныхоо нэрийг гаргасан.

Харин дуучин Г.Ариунбаатар саяхан ОХУ-д зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, “гран при” шагналын эзнээр тодорсон билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(182.160.1.36) 2015 оны 07 сарын 20

Hoorhii zuudee l bichsen bna. Zindaa gin heden hoilog niitlelchid.

0  |  0
ts(103.26.195.253) 2015 оны 07 сарын 12

Yu gj hutsaad bga yum be malaa hezee baatar ugchihuuv

0  |  0
Top