Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших боломжийг нь хаав

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 21

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уучлал үзүүлсний дараа шоронгоос суллагдаж, эмчилгээ хийлгэн төд удалгүй БНСУ-ыг зорьсон билээ. Тэр цагаас хойш бараг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд эрүүл мэндийн хувьд харьцангуй тогтворжсон экс Ерөнхийлөгч эх орондоо өнгөрсөн хавар ирсэн ч түүнд АТГ-аас шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхлэхээс өмнө эргээд тэр Солонгосыг зорьсон нь Н.Энхбаярыг Монголд байлгахгүй гэсэн зарим нэг улс төрийн хүчнүүдийн бодлого явагдаж буйг харуулж байна.
   
Урьд нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Хуяг, Н.Энхтуяа нар нь Монгол Улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Харин хэргийг шалгагдах хугацаанд Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд шинээр илэрч гарч ирсэн тул мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Гэтэл энэхүү түдгэлзүүлсэн хэргийг долоодугаар сарын 04-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж шалгаж эхэлжээ.
   
Уг хэрэг дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар болсон байна. Харин Н.Энхбаярын хувьд Монголд байвал эргээд шинэ хэрэгт холбогдон байцаалт өгч, улмаар дахин хэрэгтэн болохыг үгүйсгэхгүй тул яалт ч үгүй тэрбээр Солонгос руу буцжээ. Саяхан түүнийг ОХУ-ын Буриадын Иволгийн дацангийн хамба лам Дамба Аюушеевтэй очиж уулзсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан билээ.

Нөгөө¬тэйгүүр, МУГЖ дуучин С.Жавхлан одоогоос сарын өмнө Солонгост очиж намын даргаа эргэж ирсэн нь олны анхаарлыг татаж байна. Н.Энхбаяртай уулзаж ирсэний дараа С.Жавхлан Чингисийн талбай дээр үсээ хусаж, Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Үүнийг Н.Энхбаярын хатгаасаар хийсэн үйл ажиллагаа гэж үзэх хүн ч олон бий.    
   
Ямартай ч 2016 оны УИХ-ын сонгуульд намын дарга нь оролцох боломжгүй болж байгаа нь нэгэнтээ тодорхой болов. Учир нь, хэрэгт сэжигтнээр шалгагдаж буй ямар ч хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй байдаг тул Н.Энхбаярыг шинэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь түүнийг эх орондоо эргэн ирж, үнэн мөнийг тогтоолгохоос нааш эцэслэн шийдвэрлэгдэхгүй юм. Харин С.Жавхлангийн хувьд ирэх жилийн сонгуулиар Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж магадгүй байгаа бол МАХН-ын хувьд уг сонгуульд намын даргагүй оролцох магадлал тун өндөр болов.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.103) 2015 оны 07 сарын 21

eh oron ard tvmen shudarga esni tuluu temtcnees bolj enhbayr gej hvn helmegdsen

0  |  0
irgen(112.72.11.103) 2015 оны 07 сарын 21

ha ih sain bn shoo.manuu shoohuuzuud sain bn va

0  |  0
unshigch(202.70.43.18) 2015 оны 07 сарын 21

Hereg hiigeegui yum bol ANU-d baii gaa duu naraa avchraad hergee shalguulj unen menee olvol yasan yum be Eeree uh l mengetei yum daa buten jil garui Solongost emchluulj Oros German yavaad ih l menge zarj baigaa baihdaa Hurdan urj hergee shiiduulj uls terdee or 2 hegshnee ch bod

0  |  0
irgen (65.128.39.219) 2015 оны 07 сарын 21

mongoliin hyylichid shyyh prokuroryyd ta nar tangarag urguj garch irchiheed hen negnii ygeer ajilaa hiij bna gedeg odoo bolison n deer hyyliig gyyli bolgogsod hanaj tsadahgyi avliga avagsad

0  |  0
irhen(65.128.39.219) 2015 оны 07 сарын 21

yaliign uguud edleed urshuuloor sullagdaad garsan n yne n um baigaa biz dee tegeed emchilgee n dyysaad nytagtaa ireheerl dahiad hereg gargaj ireedl barivchlana ene ter geedl ene ygtaa shal ytgagyi baihgyi uy hyyliinhan ch gesen ichdeggyi um baih daa hen negen os honzontoi hynii ygeer ajlaa yavyylj baidag shyyne geedl tsyytsgaagaad baidag ichmeer baliar amitad naad syydlaa odoo shudraga zalyychyydad uguh tsagn boljee

0  |  0
D.hishgee(110.3.33.154) 2015 оны 07 сарын 21

Luivarchid onoodorch UIH-d hangalttai baina. Enhbayr ch gesen baihgui l baival neg ch gesen luivarchin orsoldoonoos garsan ni deeree. Esvel nutagtaa zugatalgui iej uchraa olj ylaa edleh heregtei. Hereg hiigeegui l um bol uundaa zugataad baigaa um ve? Enhbayr.

0  |  0
Top