Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг баталлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 21

Засгийн газрын хуралдаанаар Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндсэний стратегийг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатад үүрэг болголоо. Энэхүү стратегийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглах удирдлага, менежмент, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэж, оюуны өмчийн талаарх мэдлэгийг нийтэд дэлгэрүүлэн хүртээмжтэй болгох, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг бодитоор дэмжих, оюуны өмчийн хамгаалалтын эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх бодлогыг Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь шийдвэрлэх зорилгоор энэхүү стратегийг боловсруулж баталлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top