Концессын гэрээ байгуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 21

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслүүдийн концессын гэрээг байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км автозамын төслийн концессын гэрээг “Чайна рейлвэй ферст групп”, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслийн гэрээг “CTU Bohemia” компанитай байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ хоёр төслийн хэрэгжүүлэгч тал үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж, Концессын тухай хуулийг үндэслэн шууд гэрээ зарлажээ. Энэ хоёр төсөлд нийт 18 компани саналаа ирүүлснээс шаардлага хангасан хэмээн  дээрх хоёр компанийг сонгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top