45,5 сая доллараар бүтсэн Амгалангийн дулааны цахилгаан станц

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 22

Өнөөдөр үйл ажиллагаа эхэлж байгаа Амгалан дулааны цахилгааны станц бол Улаанбаатар хотыг орон сууцжуулах төслийн нэгээхэн хэсэг юм. Амгалан дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдож, тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж нээгдэж байна. Ингэснээр Баянзүрх дүүргийн 8-р хороо болон бусад ойр орчмын гэр хорооллын айлууд газар төлөвлөлтөд орж, иргэд хашаагаа орон сууцаар солих боломж улам ойртож байгаа юм. Анх 2014 оны хавар ашиглалтад орсон ч хугацаа нь сунасаар төлөвлөгөөнөөс жил гаруйн дараа ашиглалтад орж байна.

Тус цахилгаан станцыг Хөгжлийн банкны 45.5 сая ам.долларын санхүүжилттээр БНХАУ-ын СМЕС компани барьсан юм. Жилд 

  • УС-15 халаалтын зуухны газар болон түүний орчим 348 МВт (300 Гкал/ц)-ын хүчин чадалтай дулааны станц барих.

  • Төслийн санхүүжилт

    Тогтоолын дүн – 75.9 сая ам доллар 
    Гэрээний дүн - 75.9 сая ам доллар 
    Олгосон дүн – 45.5 сая ам.доллар

  • Хүчин чадал

    348 МВт (300 Гкал/ц), Зуух – 3 X 100 MW

  • Технологи- Нам температурын буцалмал давхаргад  шаталт явагдана.

    Галын хотлын температур- 800 ℃

    Жилд 268,0-320.0 мян тн нүүрс хэрэглэнэ.           

    Сүлжээний  усны температур 116 ℃/70 ℃

  • Эдийн засгийн үр ашиг

    Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдсоноор тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж нээгдэнэ.

  • Нийгмийн үр ашиг

    Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдоно.

  • Төслийн ач холбогдол

    Амгалан дулааны станцыг барих төслийг хэрэгжүүлэх нь хотын дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС-4” ТӨХК-ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top