Н.Түмэндэмбэрэлд оноосон ялыг хэвээр үлдээв

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 22

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын гомдлыг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж, өчигдөр орой 17 цагийн үед шийдвэрээ гаргажээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноож, Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх Мөнхтуулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Даваа, Болор нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Мөн Мөнхтуул нь жирэмсэн учраас ялыг нь хойшлуулж, нэн даруй суллахаар болсон байна. Харин бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУ-ын иргэн(202.21.106.137) 2015 оны 07 сарын 27

хн ямар юмных нь ял байхав дээ,3 жил шүү,шүүгч нараа наад хулгайч луйварчидаа юунд хамгаалаад хайрлаад байдаг юм бэ? гомдмоор юм.хөрөнгийг нь хурааж асрамжийн газар,ард түмэн өгвөл таарна.гуйлгачин болгох хэрэгтэй шүү дээ.гахайнууд зовлон амсаж үзэг.хоосон хонох, өлөн явах, мөнгөгүй байх гээд эдгээр нөхөд мэдэхгүйгээ мэдрэх байсан юм

0  |  0
Зочин(202.55.183.178) 2015 оны 07 сарын 24

Улсын хэдэн тэрбум төгрөг идсэн хүнд 3 жил өгөхдөө яахав дээ манай хууль ч гэж дээ Ичдэггүй амьтад вэ

0  |  0
Top