Ц.Элбэгдоржийн амбиц ба Монгол Улсын гадаад бодлого

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 22

 

-Ц.Элбэгдорж Ким Чен Унд захидал илгээсэн-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч 7 сарын 8-нд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд захидал илгээсэн тухай барууны хоёр ч хэвлэл мэдээлж байсан. Ц.Элбэгдоржийн энэ захидлыг Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Хойд Солонгост зочилж хүргэж өгсөн. Цахим шуудангаар бус элч зарж аваачиж өгсөн нь энэ захидал тийм хэмжээний чухал ач холбогдолтой гэхээсээ илүү Ц.Элбэгдоржийн амбиц гэлтэй. Юутай ч, Ц.Элбэгдорж дээрх үйлдлээрээ Ким Чен Уныг хүндэтгэж байгаагаа харуулахыг хичээв. Нөгөө талаас юу гэж бичсэнийг нь ихэд нууцалсан дээрх захидалд юу бичсэн байсан нь ойрын хэдэн өдрүүдэд бараг тодорхой болж ирэв.

Ажиглагчийн дүгнэснээр, Ц.Элбэгдорж сүүлийн үед Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй ихэд түншлэх болсон бөгөөд үүнийг нь ч нотлох олон үйл явдал Япон болон Монголд болж байна. Тэгэхээр Хойд Солонгост хүнсний тусламж илгээж, Дорнод аймгаас мал ачуулж, бие биедээ талархсан сэтгэлээ илэрхийлснээс өөрөөр харьцаж, хамтарч ажиллаагүй Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх захидлаараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хүсэлтийг дамжуулж, басхүү өөрийнхөө санаа бодлыг тусгаж, нэг ёсондоо Ким Чен Уныг ятгасан, уриалсан агуулгатай зүйл бичсэн аж.

-Ц.Элбэгдорж Хойд Солонгос, Японы хооронд нууц уулзалт зохион байгуулсан-

Өнгөрөгч тавдугаар сарын дундуур Улаанбаатар хотод Хойд Солонгос, Японы Засгийн газрын төлөөлөгчдийн хооронд нууц уулзалт болсон бөгөөд уг уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулж, зуучлагчаар оролцсон. Уулзалтаар хоёр тал хэд хэдэн асуудлаар ярилцсан агаад Япон Улс Хойд Солонгост хоригдож буй өөрийн иргэдээ авах асуудлаар хэлэлцсэн ч цаана нь Япон Улс Хойд Солонгостой батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах санал тавьсан яриа өрнөсөн гэж зарим ажиглагчид таамаглаж байна.

-Японы цэргийн бодлогод Хятад санаа зовж байгаа-

Учир нь хуучныг баримтлагч Шинзо Абэ Ерөнхий сайд болсноор сүүлийн үед Хятад болон өөр хэд хэдэн оронд арал болон тэнгисийн эзэмшил зэрэг цөөнгүй асуудалд дээрэлхүүлэх болсон Япон Улсыг урьдын адил цэргийн бодлоготой болгохоор ажиллаж эхэлсэн юм.  Япон Улс Дэлхийн II дайны дараа Ази тивд ноёлж байсан цэргийн бодлогоосоо татгалзсан бөгөөд сүүлийн үед “гар хоосон” дээрэлхэх орон нэгээр тогтохгүй болсон юм.

Тиймээс Шинзо Абэ Японыг эргэн цэргийн бодлоготой болгож, урьдын адил хүчирхэг гүрэн болгохоор зорьсон бололтой. Эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн тус улс ингэх боломжтой бөгөөд урьдын туршлага ч бий. Харин Японыг цэргийн дэглэмтэй байхад хамгийн ихээр хохирч явсан улс болн Хятад, Өмнөд Солонгос. Шинзо Абэ Японыг цэргийн бодлоготой болгох тухай анх ярихад энэ асуудалд ихэд санаа зовсон Хятадын төрийн тэргүүн Өмнөд Солонгост айлчилж, тус улсын төрийн тэргүүнтэй Японы шинэ бодлогын талаар ярилцсан. Өөрөөр хэлбэл Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин энэ асуудалд санаа зовж басхүү, Шинзо Абэгийн дээрх үйлд дургүй байгаа юм.  

-Ц.Элбэгдорж Си Зиньпинийг дургүйг хүргэв үү-

Япон Улс цэргийн бодлогосоо татгалзаад даруй 70 жил өнгөрсөн. Хэдий тухайн үед хүчирхэг байсан ч тус улс эдийн засгийг сонгож үндсэндээ цэрэг, армийн салбарт аль хэдийнэ дэлхийн хүчирхэг гүрнүүдээс хоцрогдсон. Тиймээс одоо үед хүчирхэг болохын тулд хүчирхэг гүрэнтэй л хамтарч ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Япон Улс Хойд Солонгосыг батлан хамгаалахын салбарынхаа чухал түншээр сонгоод байна. Нөгөө талаас Хойд Солонгосоос Газын зурвасын “ХАМАС” бүлэг зэвсэг худалдан авч, бүр цаашлаад Хойд Солонгос өөрийн байлдааны мэргэжилтнүүдийг Газын зурвас уруу илгээж Израильтай хэрхэн тулалдахыг зааж зааварлаж эргэх холбоо сайтай ажилладагаа харуулсан.

Тиймээс Хойд Солонгосыг Япон сонгов уу ямартай ч Улаанбаатарт болсон нууц уулзалтаар Япон Улс Хойд Солонгосоос зэвсэг, техник худалдан авах асуудлаар хэлэлцэж, энэ гэрээний эхлэлийг тавих асуудлаар ярилцсан гэж зарим ажиглагчид таамаглаж байна. Хэдий Хятад Улс Хойд Солонгостой сайн хөршийн харилцаатай байдаг ч сүүлийн үед энэ хоёр гүрний харилцаа өмнөх шигээ тийм ч таатай байхаа больсон. Япон, Хойд Солонгос хоёрыг уулзуулж, басхүү зэвсгийн гэрээ байгуулах эхлэлийг нь тавьсан Монгол Улс, тэр дундаа Ц.Элбэгдоржид Хятад улс таатай хандахгүй байгаа нь мэдээж. Тиймдээ ч тэр үү Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин саяхан ОХУ-ын Уфа хотод болсон БРИКС /BRICS-Brazil, Russia, India, China, South Africa/ болон ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/-ын төрийн тэргүүн нарийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид таагүй хандсан болов уу.

Ямартай ч, нэлээд таагүй хандаж, хаалт хийж, дарамтад байлгах үйлдэл үзүүлснийг ажиглагчид дурдсан юм. Үнэндээ дээрх үйлдлээрээ Монгол Улсын Хятадад хэрхэн хандах цаашдын үйлдлийг харна гэдгээ илэрхийлсэн юм. Ингэхдээ Хятад улс эдийн засгийн давуу байдлаа ашигласан бөгөөд Монголын яах эсэхээс хамаарч,  өндөр ашиг, ач холбогдолтой “Шинэ торгоны зам” зэрэг олон шинэ бизнестээ оруулахыг шийднэ гэсэн юм.   

-Ц.Элбэгдоржийн эргэлзээ-

“Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэдэг. Гэхдээ Ц.Элбэгдорж хоёр битгийн “туулай” хөөж байна. Японыг гэх үү, Хятад гэх үү гэж эргэлзээнд орсон Монгол Улсын төрийн тэргүүнд бас ОХУ, АНУ-ыг гэх нууцхан хүсэл бий. Гэхдээ Уфад болсон саяхны уулзалтаар ОХУ Хятадын “үгнээс гарахгүй” гэдэг нь бараг тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, Хятадын зөвшөөрөлгүйгээр ОХУ Монгол Улстай өндөр дээд хэмжээний бизнест хамтрахгүй. ОХУ Монголын асуудалд Хятадыг харж байна. Олон улсад ганцаардаж буй ОХУ-д Хятад хэрэгтэй. Нөгөө талаас Хятад улс Монголыг “буулгаж өгөх”-ийг тулгаж байна.

Нэг ёсондоо Монголыг эдийн засгийн салбарт Хятадад бууж өгч, бүх зүйлээ нээлттэй болгохыг шаардаж байна. Нөгөө талаас Япон, Монголын харилцаа шинэ шатанд гарч, Япон Улс Монголтой харилцаагаа улам бэхжүүлэхийн тулд олон ажлыг хийж эхэлж байна. Түүнчлэн АНУ Монгол Улсын гурав дахь хөрш байх болно гэж Монгол Улстай харилцаагаа шинэ шатанд гаргаж, хамтарч ажилламаар байна гэдгээ илэрхийлсээр байна. Саяхан л гэхэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг АНУ-д айлчлахад, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хүлээн авч уулзаж, Монгол Улсыг АНУ мартаагүй байгаа гэдгээ илэрхийлж, АНУ Монгол Улсын гурав дахь хөрш нь болохыг хүсч байна гэдгээ дуулгахын сацуу АНУ Монгол Улсын итгэлт түнш нь байх болно гэж хэлсэн.  

-Япон, Хойд Солонгос Улаанбаатарт дахин нууцаар уулзах уу-

Дээр дурдсанчлан Япон, Хойд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчид Монголд нууцаар уулзсан. Тэгвэл ойрын ирээдүйд энэ хоёр улс дахин Монголд уулзаж магадгүй гэнэ. Юутай ч, Японы цэргүүд болон Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хийгээд Шинзо Абэгийн Гадаад бодлогын гол зөвлөх Шотаро Ячи Монголд ирсэн. Японы явган цэргүүд Монголд хоёр орны хамтарсан цэргийн хээрийн сургуулилтад оролцохоор уржигдар Монголд ирсэн бол Шотаро Ячи нэлээд чухал атлаа нууц асуудлаар Монголд ирсэн нь тодорхой.

Юутай ч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын Хойд Солонгос, Японы Улаанбаатарт хийсэн нууц уулзалтаас хоёр сарын өмнө Японд айлчилж байсан юм. Мөн Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Японд айлчилж, тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Шотаро Ячитай уулзаж байсан удаатай. Харин Шотаро Ячигийн айлчлал Ц.Энхтүвшиний хариу айлчлал уу аль эсвэл Япон, Хойд Солонгос  хоёрын хоорондох Монголын зуучлалын ажил дуусаагүйг илтгэж байна уу.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(124.120.70.59) 2015 оны 08 сарын 11

Thinking like that is really imiessrpve

0  |  0
Монгол зочин(103.229.123.89) 2015 оны 07 сарын 24

Мөнхийн хоёрхон хөрштэй манай улс гуравдахь хөрш нэрийн доор хойд солонгосыг сонгон далбагнах нь манай улсын тусгаар тогтнолд хэрхэн нөлөөлөх бол ? Энэ талаар улс төрийн амбиц хөөсөн ерөнхийлөгч маань юу бодож захидал илгээж байна вэ? Энэнийгээ ил бологж ард түмэндээ тайлбарлахйг шаардаж байна. Хэрвээ тэгэж чадахгүй бол огцрох хэрэгтэй

0  |  0
ЗОЧИН(202.70.46.18) 2015 оны 07 сарын 23

МОНГОЛ УЛС ГАДААД БОДЛОГОДОО МАШ НУХАЦТАЙ ХАНДАХ ЦАГ ТУЛГАРААД БАЙНА.БИД 2-ХОН ХӨРШТЭЙ ,ХӨРШҮҮД МАААНЬ ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ХҮЧЭРХЭГ ЭДИЙН ЗАСАГ ,АРМИТАЙ УЛСУУД.ӨИД ХӨРШҮҮДИЙНХЭЭ ДУРГҮЙГ ИХ ХҮРГЭВЭЛ НЭГ Л ӨГЛӨӨ ТӨРИЙН ОРДОН ДЭЭР ХЯТАД ДАЛБАА ХИЙСЭХ БОЛНО. ЭНЭ ҮЕД ЯМАР Ч 3 ДАХЬ ХӨРШ ТУС БОЛОХГҮЙ.ЯГ Л ОРОС КРЕМЫГ 1 ӨДӨР Л ЭЗЛЭЭД АВСАН ШИГ.

0  |  0
mongol(109.30.223.221) 2015 оны 07 сарын 22

Ene ih zuv bodlog bolson bna. Tsereg armiin nariin bodlog yavuulsan bna

0  |  0
eee(119.193.200.52) 2015 оны 07 сарын 22

Азид дайн гархад их ойрхон байгаа шүү, арлаа булаацалдаад. Өмнөд солонгос, Хойд солонгос, Хятад, Япон эдгээр улсууд дайны бэлэн байдалд. Харин манайх дайн болвол өөрийгөө хамгаалах чадал байна уу.

0  |  0
ggg(202.72.246.106) 2015 оны 07 сарын 22

Manai uls oros khyatad khoyoriin dund orshdogooroo strategiin mash ikh ach kholbogdoldoi gazar ene bolomjoo ashiglaj baruuniikhan bolon oros khyatad zereg ulsuudtai sain togloj chadval mash ikh ashig olokh bolomjtoi

0  |  0
mongol(103.23.51.3) 2015 оны 07 сарын 22

ene hvn samrana da oilgomjtoi barag soliotoi hulgaich

0  |  0
mongol(103.23.51.3) 2015 оны 07 сарын 22

ene hvn samrana da oilgomjtoi barag soliotoi hulgaich

0  |  0
Монгол цус(180.149.78.29) 2015 оны 07 сарын 22

Зөв л шийдвэр гаргах хэрэгтэй!!!

0  |  0
Top