Прокурорууд хар тамхины хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 22

Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр өчигдөр саатуулагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Улсын мөрдөн байцаах газар хар тамхины хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсний дунд тэд байжээ. Тэдний гэрээс хар тамхи олдсон гэх бөгөөд хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний нэг нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир гэх залуу бөгөөд тус газарт ажилд ороод тун ч удаагүй байгаа юм байна. Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өөрсдөө хэрэгт холбогдсон талаарх энэхүү мэдээллийг холбогдох хуулийн байгууллагаас тодруулахад “Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа” гэх хариулт өгсөн юм.

Тээврийн прокурорын газар нь Тээврийн прокурор, орлогч прокурор, Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан болон Иргэний Агаарын тээвэр хариуцсан тус бүр нэг туслах прокурор, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын 11 прокурор, туслах ажилтан хоёр, захиргаа үйлчилгээний найм,  нийт 14 прокурор, 10 ажилтаны орон тоотойгоор ажил үүргээ гүйцэтгэдэг байгууллага юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2015 оны 08 сарын 11

Ppl like you get all the brnsai. I just get to say thanks for he answer.

0  |  0
иргэн(202.21.106.164) 2015 оны 07 сарын 22

хэ цэс, жирийн иргэдийг дарамтлаад л солиорцгоогоод байдаг байж өөрсдөө хамгийн хогийн хэрэгт холбогдоод байж байдаг. хүнээ зөв сонгож чадахгүй дандаа мэдлэг боловсрол муутай ах дүү амраг садан,танил талынхан болохоор нэг иймэрхүү л дүр зураг харагдаж байна даа. энэ 2-оос өөр зөндөө олон чоно үүрэндээ өлзийтэй гэдгийн үлгэрээр байж байгаа шүү дээ.Анхаарч үзэх ёстой газрууд нь увайгүй томилгоогоо эргэн хараасай

0  |  0
Top