Эмэгтэйчүүдийн лигийн тоглолт үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

 МХБХ-ны талбайд болж буй охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тоглолт өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдрийн тоглолт 11.00 цагаас “Эрчим”-“Арвис” багуудын тоглолтоор эхэлж, “Туулын том тулнууд”-“Хад” багуудын тоглолтоор өндөрлөнө. Нийт дөрвөн тоглолт болох юм.

Шилдэг найман баг оролцож буй энэхүү тэмцээн тойргийн журмаар явагдаж байгаа бөгөөд 45 минутаар хоёр үе тоглодогийг 30 минутаар хоёр үе тоглохоор өөрчилжээ. Тоглолтууд тойргууд журмаар явагдаж 27-нд аваргаа тодруулна. Одоогоор хүснэгтийг эхний өдрийн тоглолтод хожил авсан “Арвис”, Хан-уул дүүрэг, “Монголын тэмүүлэл”, “Хад” багууд гурван оноотой тэргүүлж байна.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

11.00 “ЭРЧИМ” – “АРВИС”

12.15 “МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ” – ХАН-УУЛ ДҮҮРЭГ

13.30 “ТИТЭМ ХУЖИРТ” – ДАРХАН-УУЛ АЙМАГ

14:45 “ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД” – “ХАД” тус тус тоглоно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(222.45.212.130) 2015 оны 08 сарын 11

I”m so glad that the innteert allows free info like this!

0  |  0
Top