“Тайга” кино тун удахгүй нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

Холливудын кино шиг шунаг сэтгэлдээ автан үйлийн үрээ үүрч яваа булш ухагчдын түүхийг өгүүлэх Монголын уран сайхны “Тайга” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тус кино нь сүүлийн үед хийгдэж байгаа инээдэм, хайр дурлалын сэдэвтэй кинонуудаас ангид бөгөөд нууцлагдмал тайга, хүний мөн чанар хийгээд үйлийн үрийн талаар сонирхолтойгоор өгүүлэх аж. Киноны гол дүрд МУСТА, жүжигчин Н.Ялалт тогложээ.

Хоёр жилийн турш хийгдсэн “Тайга” кино нь 8 дугаар сарын 5-нд нээлтээ хийхээр товоо зарлажээ. Хөвсгөлд зураг авалтыг нь хийсэн уг киног уран бүтээлчид киногоо 2016 оны Каннын кино наадамд өрсөлдүүлэхээр төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад “Тайга” киноны дууг “Нисванис” хамтлаг дуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top