Цэнэгтэй тэсрэх бөмбөг оролдсоноос нэг нь амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

Сонгинохайрхан дүүргийн II хороо “5-н хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй байлдааны “F-1” загварын гар бөмбөг олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болгожээ.

Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөг олсон иргэд дур мэдэн оролдож өшиглөснөөс дэлбэрч 1 хүн нас барж 3 хүн гэмтсэнийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, хэрэгсэл болон түүнтэй төстэй биет эд зүйл олдсон тохиолдолд ойртож, оролдохгүйгээр цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг холбогдох албаныхан анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН(112.72.6.30) 2015 оны 07 сарын 23

ХАР ДАЙНЫ ГАМШИГ ҮЕИЙН ҮЕД ХАР МӨРӨӨ ҮЛДЭЭСЭЭР Л БАЙХ ЮМ ДАА.

0  |  0
Top