Холын зайн дугуйн уралдаан болно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

 Монголын дугуйн холбооноос зохион байгуулах холын зайн дугуйн уралдаан ирэх бямба гараг буюу долдугаар сарын 25-нд эхэлж ес хоног үргэлжлэх юм байна.

Энэ жил 18 дахь удаагаа зохиож байгаа тус тэмцээн Төв аймгийн Лүн, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Архангайн Цэцэрлэг зэрэг сумаар дайран өнгөрөх бөгөөд нийт 825 км замыг туулах юм. Тэмцээн ес хоног үргэлжилж, есдүгээр сарын 2-нд аварга болон шилдгүүдээ тодруулна. Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ түрүүлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top