Маргаашнаас автобусанд цахим картаар үйлчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

Маргаашнаас нийтийн тээврийн автобуснууд цахим картаар үйлчилж эхэлнэ. Цахим картыг автобусны буудал дээрх "U money" гэсэн тэмдэгтэй ТҮЦ-үүдээс худалдан авах бөгөөд лдоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ.  Картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэнэ.

Та карт авч амжаагүй бол жолоочийн хажуу дахь хайрцганд мөнгөө тохируулан хийж болно. 

Картын хувьд дотроо төрөлтэй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүд бий. Ахмад настан, групптэй иргэдийн хувьд хорооны халамжийн ажилтнаараа дамжуулан картаа авч болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top