Өнөөдрөөс цахим картаар зорчино

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

Өнөөдрөөс эхлэн иргэд нийтийн тээврийн автобусанд суухдаа картаа цахим машинд уншуулж ордог болно. Гэхдээ одоогоор иргэд цахим картаа төдийлөн авч амжаагүй байгаа аж. Тиймээс иргэдийг цахим карттай болох хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар байрлуулжээ.  Үйлчлүүлэгчид цахим карт худалдаж авах хүртэл бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болох юм.

Мөн мөнгөний хайрцаг байршуулаагүй автобусуудын кондукторууд өөрсдөө мөнгөө хурааж байгаа тухай мэдээлэл ирлээ.

Цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авах бөгөөд цаашид 500-90000 төгрөгөөр цэнэглэн хэрэглэх боломжтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top