Өндөр гэгээнд зориулсан даншиг наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

 Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд Даншиг наадам болно. Даншиг наадмын үеэр шашин, урлагийн цэнгүүн, “Өндөр гэгээн 380” урлагийн тоглолт, ёслолын буудлага зэрэг болох юм байна. 

Хархорин дахь Даншиг наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, шашин үйлтэй холбоотой үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хариуцан зохион байгуулж байгаа аж.

 Даншиг наадамд их нас, азарга, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болохоос гадна эрлийз бага, дунд, дээд насны уралдаан болох юм. Мөн даншиг наадмын үеэр хүчит 512 бөхийн барилдаан, сур харваа болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top