Г.Дэнзэнгийн хоригдох хугацааг дахин хоёр сараар сунгана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар тавдугаар сарын 21-ны өдрөөс цагдан хорьж, улмаар хорих хугацааг хоёр сараар сунгасан юм. Түүний хоригдох хугацаа дуусч байгаа ч хорих хугацааг дахин хоёр сараар сунгаж шалгана гэдгийг прокурорын байгууллагын албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top