АСЕМ-ийн уулзалтад ажиллах орчуулагчдыг сонгон шалгаруулж авна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт 2016 оны долдугаар сард манай улсад болно. Энэ уулзалтын албан ёсны хэл нь англи хэл бөгөөд уулзалтын үеэр ярианы орчуулгыг өндөр түвшинд хийдэг орчуулагчдыг сонгон шалгаруулах ажлыг АСЕМ-ийн бэлтгэл ажлын алба зохион байгуулж байна. Тэд шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 29-нд хүлээн авах гэнэ.

Энэ талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодруулахад, “Англи хэлний 10 хүртэлх тооны орчуулагч шалгаж, ярилцлага хийж авна. Сонирхсон хүн англи хэлний мэдлэг маш сайтай байхаас гадна монгол хэлээ маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Мөн монгол хэл дээр материал бичиж, боловсруулах, ярих чадварыг нь шалгуур үзүүлэлт болгоно. Хуралд 30 гаруй хэлтэй хүмүүс оролцоно. Тиймээс тухайн улстай нь холбоо тогтоож, өөрийн орны Төрийн тэргүүнд орчуулах орчуулагчийг хариуцах талаар ярилцаж байна” гэлээ.

Ази, Европ тивийг хамарсан энэ уулзалтын гишүүн орнууд дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Манай улс энэ уулзалтыг зохион байгуулснаао харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэх, улс орныхоо эдийн засгийг сайжруулахад том түлхэц болно хэмээн үзэж ажлыг хангаж байна.

11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад Ази, Европын 51 улсын төр засгийн тэргүүн, сайд, дарга нараас гадна АСЕМ-ийн нарийн бичгийн дарга нарын газар, Европын холбооны комисс оролцох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЭЛМЭРЧ(112.72.6.30) 2015 оны 07 сарын 24

ТЭР ХЭЛМЭРЧҮҮД НЬ САЙН Л ХҮМҮҮС ТААРААСАЙ ДАА. МОНГОЛ, АНГЛИ ХОЁР ХЭЛЭЭР ТӨГС БАЙЖ БАЙМААЖ НЬ САЯ НЭГ ЮМ НҮҮР ТАХЛАНА ШҮҮ. МУЛГУУ УХААНТАЙ, МОДОН ХЭЛТЭЙ ОРЧУУЛАГЧ НЭР ЗҮҮСЭН, ИХ МӨНГӨ НЭХСЭН ДЭЭГҮҮР ЗАНТАНГУУД МАНАЙД ОЛОН БОЛСОН БАЙНА БИЛ ЭЭ ШҮҮ!!!

0  |  0
Top