Зарим замыг хаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 25

Нийслэлд энэ өдрүүдэд зам засварын ажил ид хийгдэж байгаа. Тэгвэл өнөө шөнөөс эхлээд зарим хэсэгт зам хаахаар болжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын уулзвар) уулзвар замд борооны ус зайлуулах сувгийн ажил хийгдэнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 22:00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл тэмдэглэгээт замуудыг хэсэгчлэн хааж засварын ажил явагдах юм байна.

Уг замын ажлыг энэ сарын 27-н хүртэл хийхээр болжээ. Тиймээс жолооч нарыг тухайн уулзвар замаар зорчих үедээ зурагт үзүүлсэнээр хөдөлгөөнд оролцож явахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top