Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

2015 оны долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг буюу Орхон баг /Сэлэнгэ/ орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см орчим давсан байна.

Өөрөөр хэлбэл сүүлийн 3-4 өдрийн турш усны түвшин хоногт 15-30 см буюу нийт 85 см нэмэгдсэн байна.

Иймд Орхон голын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн,

Ус судлалын сектор

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top