Ээлжит бус чуулган хуралдах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 24

УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтын үеэр “Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна” хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл дээрх товлосон өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэхийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батхандаас тодруулахад “УИХ-ын даргын захирамж гараагүй байгаа боловч УИХ-ын Тамгын газар ээлжит бус чуулган товлосон өдрөө болно хэмээн тооцож, бэлтгэлээ хангаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top