Дэлгэр мөрөнд живсэн нэг хүнийг хайж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 25

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын- Ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд 45 настай, эрэгтэй Ц энэ сарын 21-ний өдөр живсэн тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, цагдаагийн газрын хоёр албан хаагч,  орон нутгийн нэг иргэн нийт есөн хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Улаан байшинт” гэдэг газар Дэлгэр мөрөнд найман настай, эрэгтэй М живсэн тухай дуудлага энэ сарын 16-ны өдрийн 13:38 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын дөрвөн албан хаагч, нэг автомашин, орон нутгийн нэг иргэн, нийт таван хүн нэг автомашин, нэг  завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Эрэн хайх ажиллагааны дүнд энэ сарын 23-ны өдрийн 15:05 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Ялаатын-Арал” гэдэг газар уснаас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.42.36) 2015 оны 07 сарын 25

тэгээд энэ живсэн хүүхэд хүн хоёрын алийг нь Тосонцэнгэл сумын нутгаас олсон юм бэ эсвэл 2-ууланг нь юм уу

0  |  0
Top