О.Насанбурмаа алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 27

Польш улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь олон улсын тэмцээн үргэлжилж байна. Эхний өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 эмэгтэй бөх барилдсанаас 69 кг-ын жинд О.Насанбурмаа бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртлээ.

69 кг-ын жинд 18 бөх барилдсанаас манай бөх О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Литивийн бөх Дануте Домикатетэг 10:0, гуравдугаар тойрогт францийн бөх Кунтиа Весканыг 8:4 онооны харьцаагаар хожсон. Мөнгөн медалийн төлөө Канадын бөх Дорити Элзебат Йетсийг 16:4, Польшийн бөх Агнеска Мерзчук Кордусыг 12:4 онооны харьцаагаар ялж, алтан медаль хүртсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АХ(112.72.6.30) 2015 оны 07 сарын 27

САЙН ОХИН. ДҮҮДЭЭ ЗАЙРМАГ АВЧ ӨГӨХ ЮМСАН.

0  |  0
иргэн(202.21.106.137) 2015 оны 07 сарын 27

Амжилт, мундаг байнаа,Олимпийн аварга болоорой

0  |  0
Top