Сураггүй болсон хүүг олжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 27

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар таван настай, эрэгтэй М энэ сарын 26-ны өдрийн 13:00 цагт төөрч сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, нэг автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн өдрийн 23:00 цагт төөрсөн хүүг иргэд эсэн мэнд олж ар гэрт нь хүргэж өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ashgui dee(50.141.69.21) 2015 оны 07 сарын 27

Eooh Sanaa amarlaa! Buhel buten 10 tsagt yu ch tohioldoj Boloh bailaa shuu dee ter muu nyalh amitand.

0  |  0
сайхан мэдээ(202.21.106.137) 2015 оны 07 сарын 27

бурхан минь ашгүй дээ,сайхан мэдээ байнаа

0  |  0
Top