МАХН-ын залуучуудын байгууллага хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 27

МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ/Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо/ өнөө орой 18.00 цагаас намын байрандаа хуралдахаар болжээ. Тус хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох аж.

Аливаа улс төрийн намын залгамж халаа, дараагийн лидерүүд залуучуудын байгууллагаас нь төрөн гардаг жишиг бий. Тиймээс энэ удаагийн хурал нэлээд өрсөлдөөнтэй болох нь тодорхой байгаа гэнэ. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмж 35 болгохоор яригдаж буй гэсэн. Ямар хүмүүс Удирдах зөвлөлд орсноос хамаарч ирэх сонгуульд нэр дэвших залуус тодрох аж.

УИХ, Засгийн газарт суудалтай, улс төрийн гуравдагч хүчний залуучуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд нэлээдгүй хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АЙДАС(112.72.6.30) 2015 оны 07 сарын 27

МАН -ЫН ТАНИХ ТЭМДЭГ ГЭЖ ХҮН, АМЬТНЫ ГҮРЭЭНД ШИГДЭЖ ЦУСЫГ НЬ СОРДОГ УЛААН ХАЧИГИЙГ ДУУРАЙЛГАСАН, ЦААНАА ҮНЭХЭЭР БУЗАР САНАА АГУУЛСАН ДҮРС ЮМ ДАА. ҮҮНИЙГ ХАРААД, МАН -ЫН ТҮҮХЭНДЭЭ ХИЙСЭН ЯРГАЛАЛЫГ БОДОХООР ДОТОР ХҮЙТ ОРИГДЛОГ ЮМ.

0  |  0
Top