Зурхай: Үс засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 28

Аргын тооллын 7 сарын 28. Ангараг гараг. Билгийн тооллын 12, гар одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандах хэрэгэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, газар лусын занүйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top