Замын-Үүдийн гаалийн даргыг хууль зөрчсөн гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 28

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллах хугацаандаа Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ. Ингэхдээ тус газраас цөөнгүй зөрчил, дутагдал илрүүлсэн аж. Тиймээс зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүлсэн байна.

Замын-Үүд дэх Гаалийн газар авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулжээ. Гэсэн ч  Гаалийн газрын дарга Хишигбат нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top