М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цолны найраа хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 29

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал эх орондоо иржээ. Тэрбээр Хөдөлмөрийн баатар цолныхоо найр, хүндэтгэлийн наадмыг Зуунмод хотноо хийхээр ирж буй нь энэ юм. Түүний цолны найр өчигдөр эхэлсэн бөгөөд Японоос сүмочид, зочид төлөөлөгч олноор ирсэн байна. Их аваргын цолны наадамд хүчит 128 бөхийн барилдаан, их нас болон дааганы уралдаан болох аж. Энэ үеэр түүний гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин бэлэглэх юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.39) 2015 оны 07 сарын 29

Мөнхбат аварга их сайн хүн дээ

0  |  0
Top