Ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчийг ажлаас нь халжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 29

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн тушаалаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Амаржаргалын улсын байцаагчийн эрхийг энэ сарын 28-ны өдөр цуцаллаа. Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, “Мэргэжлийн хяналтын улсын (ахлах) байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.2, 5.5, 5.4, Засгийн газрын 2012 оны 38 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Холбогдох хууль тогтоомжид зааснаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг томилох эрх бүхий байгууллага нь Авлигатай тэмцэх газарт хянуулах үүрэгтэй байдаг. Д.Амаржаргал нь тухайн албан тушаалыг эрхлэхэд “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэж Авлигатай тэмцэх газраас дүгнэн нийтэд зарласан нэр бүхий 21 хүний нэг ажээ.

Байгууллагын нэр

Албан тушаал

Овог нэр

1

Зам, тээврийн яам

Ахлах мэргэжилтэн

Б.Мягмардорж

2

Онцгой байдлын ерөнхий газар

Ангийн захирагч, улсын байцаагч

Ж.Алтангэрэл

3

Татварын ерөнхий газар

Татварын улсын байцаагч

Б.Батжаргал

4

Татварын ерөнхий газар

Татварын улсын байцаагч

Э.Эрдэнэсувд

5

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэгч

Ж.Түмэнбаяр

6

Татварын ерөнхий газар

Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

Д.Батхишиг

7

Хөрөнгө оруулалтын газар

Хөрөнгө оруулалтын бодлого үнэлгээний хэлтсийн дарга

Ж.Алтантуяа

8

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Улсын байцаагч

Д.Амаржаргал

9

Төрийн банк

Завхан аймгийн Төрийн банкны захирал

Ц.Үдбал

10

Төрийн банк

Төв  аймгийн Дэлгэрхаан сумын тооцооны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч

Э.Баасансүрэн

11

Төрийн банк

Дорноговь аймгийн  Иххэт сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал

Г.Оюунцацрал

12

Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ

Санхүүгийн тасгийн дарга

Ц.Ариунаа

13

Баянхонгор аймгийн ЗДТГ

Нэгдсэн эмнэлгийн дарга

Д.Бямбасүрэн

14

Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга

Х.Пернегүл

15

Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Бугат сумын ахлах сургуулийн захирал

К.Хавдилан

16

Дорнод аймгийн Дашбалбар сум

Засаг даргын Тамгын газрын дарга

Ү.Бөхчулуун

17

Дундговь аймгийн ЗДТГ

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Ё.Мөнхбат

18

Ховд аймгийн ЗДТГ

Хяналт үнэлгээ дотоод өмчийн мэргэжилтэн

Б.Бурмаа

19

Хөвсгөл аймгийн ЗДТГ

Цагааннуур сумын  ЕБС-ийн захирал

Ч.Оюунбадам

20

Ховд аймгийн Мянгад сумын ЗДТГ

Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгч

Б.Сэргэлэн

21

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ

Улсын байцаагч

С.Пэрэнлэй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ил тод(202.21.106.129) 2015 оны 07 сарын 29

эш дээ наадуул чинь жижигхэн түрснүүд шүү дээ, ядаж жараахай ч биш жинхэнэ акулуудыг ил тод зарлаач.жижиг юмаар томчууд хаах гэж байгаа юм байхдаа

0  |  0
Top