Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 30

08.30- 10.30 цагт  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Америкийн худалдааны танхимын( AmCham Mongolia) гишүүд, бизнесийн төлөөлөлчидтэй Шангри-Ла зочид буудалд уулзалт хийнэ.

10:00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон Улаанбаатар хотын төвлөрсөн у с хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад дотоод мужийн хамгаалалтын бүсийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарди ордны 14 давхарт. 

11.00 цагт Зайсангийн уугуул иргэдэд газар ашиглах гэрчилгээг гардуулна. Хөдөө аж ахуйн их сургуулийн зааланд болох уг үйл явдалд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно.

11:00 цагт  "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл"-ийн явцын талаар НЗДТГ-ын байр А зааланд мэдээлэл хийнэ.  

11:00 цагт Анхны “Алдрын од” шагналыг “Соёл-Эрдэнэ” хамтлагт  гардуулах ёслолын ажиллагаа Соёлын Төв Өргөөний баруун хойд талд болно.

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголд анх удаа Засгийн газрын дэмжлэгтэйгээр МЗХ, НСУГ, НАЖГ “Монгол модел” агентлаг хамтран “Fashion Fistival Mongolia 2015” загварын шоуг усан дээр зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ

12:30 цагт  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай нам байгуулж гэрчилгээгээ авсан талаар болон шинэ намынхаа цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

14.00  цагт Нийслэлийн ЗДТГ, Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим, Монгол Улсад суугаа БНЧУ-ын Элчин сайдын яамны ивээл дор “1957-1963 оны Улаанбаатар: Лумир Йислын өчиг” үзэсгэлэнгийн нээлт  Улаанбаатар хотын музейд болно. 

16.00 цагт Боксын "Химийн цом" Олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн тамирчдыг Боксын бэлтгэлийн зааланд хүлээн авах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top