Өнөөдөр Чингисийн талбайд тоглолттой

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 30

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30-ны өдөр нийслэлд тэмдэглэхээр болсон. Үүний дагуу "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 30-нд буюу өнөөдөр Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга”-ын дарга Р.Мөнхсайхан, ерөнхий продюсероор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллаж байна.  


Энэ жилээс эхлэн рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон. Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл - Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах юм.

Жил бүр тус шагналыг олгож, ханан дээр нэрийг нь мөнхлөх бөгөөд энэхүү арга хэмжээ улаан хивсний ёслолоор эхэлж, 20 гаруй хамтлаг, дуучдын амьд тоглолт, үдшийн цэнгүүнээр үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top