Залууст зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 30

МЗХ-ны Орон Сууцны Байнгын хороо Барилга, Хот Байгуулалтын Яамтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Барилга Хот Байгуулалтын Яамыг төлөөлж Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга  У.Отгонбаяр, Монголын Залуучуудын Холбоог төлөөлж Орон Сууцны байнгын Хорооны дарга Т.Анхбаяр нар санамж бичгийг баталгаажуулсан байна.

 Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үндсэн хууль , холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан бие биенээ хүндэтгэж, аливаа асуудлыг зөвшилцөн хамгийн зөв үр дүнд хүрэн хамтарсан уулзалт, сургалт семинар, сургалтуудыг зохион байгуулах ба залуучуудыгаа дэмжих зорилготой юм. Энэхүү санамж бичгийн гол зорилго нь “Залуучуудын орон сууцны корпораци” / ЗОСК / үүсгэн байгуулж, залуучуудад орон сууцны хөтөлбөртэй болгоход оршино. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top