10 жилийн ял сонссон Г.Бошигтод Ерөнхийлөгч уучлал үзүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 30

Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жил өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Г.Бошигт гуайд уучлал үзүүлжээ. Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан билээ.

 Өдгөө 73 настай тэрбээр бие нь тааруу гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байсан юм. Г.Бошигт нь 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(203.194.114.132) 2015 оны 07 сарын 31

Монгол Улс нь алуучдад хэзээ ч цаазын ял өгөхгүй, бас уучлалд хамрагдах хамгийн боломжтой гэдгээрээ дэлхийд гайхагдах боллоо.

0  |  0
Top