Өндөр хүчдэлийн шон унахдаа тэрэгтэй нярай хүүхдийг шүргэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 31

Сүүлийн үед дуу цахилгаантай, их устай бороо орж байгаагаас үерийн аюул нүүрлээд байгаа. Үүний хажуугаар цахилгааны шонгууд гэмтэх тохиолдол олон гараад байна. Зарим нь хүчтэй салхинд гэмтэж байгаа ч ёс зүйгүй хүмүүсийн үйлдлээс болж осол нярай хүүхдийг гэмтээх шахсан тохиолдол ч байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багт айлын хашааны хажууд байх газарт өндөр хүчдэлийн шон унаж, гэрийнхээ гадна тэргэндээ нойрсч байсан нярайг дарах шахжээ. аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн албан хаагч шуурхай очиж, цахилгааныг салган, аюулгүй болгожээ. Өндөр хүчдэлийн шонг ачааны машин мөргөөд, зугтсан бөгөөд удалгүй шон утсаа даалгүй суурь хэсгээрээ хугарч унажээ. Ингэхдээ айлын хашааг дамнан тэрэгтэй унтаж байсан нялх хүүхдийг шүргэж унасан байна. Хүний аминд хүрэх шахсан хэрнээ ор сураггүй зугтсан этгээдийг хуулийн байгууллагынхан хайж байгаа аж.

Энэ мэтээр өндөр хүчдэлийн шонг дагасан аюулаас ард иргэдийг сэрэмжлэхийг анхааруулж байна. Өмнө нь  2011 онд төвийн нутагт дэгдсэн цасан шуурганы улмаас Дархан-Уул аймаг болон Дарханаас Эрдэнэт хооронд дахь 10 гаруй өндөр хүчдэлийн шон унаж, гэрэл цахилгаангүй болж байсан. 2012 онд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан чулуут, Шал хэмээх газар шороон шуурганы улмаас 35 квт-ын 20-иод төмөр бетонон багана унасан тохиолдол бий. Хотын захиргаанаас шонгуудыг чулуугаар даруулж, хашаа хийж байгаа ч ингэж бэхлэхээс өмнө дуу цахилгаантай борооны үеэр анхаарал сэрэмжтэй байх нь илүүдэхгүй биз.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lodon(110.3.33.154) 2015 оны 08 сарын 01

Z.Enhboldiin deerees unaasai?!

0  |  0
Top